#6 Эд эрхтнээ наймаалцаагүй гэх баталгаа байна уу?
Update: 2017-10-09
Description
Иргэд хоорондоо эд эрхтнээ наймаалцах нь хуулиар хориотой. Донор болох хүн нь тухайн өвчтөний садан төрөл, аль эсвэл сайн дурын үндсэн дээр ашиг хонжоо хараагүй, эд эрхтнээ бэлэглэх сайн санаат хүн байж болно. Гэтэл олон залуус эд эрхтний донор болохоор цахим сүлжээнд зар тавьсан байна. Тэдний нэг нь өрөөсөн бөөрөө 5 сая төгрөгөөр үнэлсэн бол 20 саяд зарна гэх өөр хүнтэй ч бид холбогдсон. Сайн санаат хүн гэсэн нэрийн доор элэг, бөөрөө худалддаг юм биш биз?
Comments 
In Channel




