DiscoverДОКТОРАНТ подкаст#9-Монгол нэртэй үлэг гүрвэл
#9-Монгол нэртэй үлэг гүрвэл

#9-Монгол нэртэй үлэг гүрвэл

Update: 2021-03-13
Share

Description

"Мэдье, Түгээе" Докторант подкастын шинэ дугаарт Палеонтологич, Умард Каролинагийн байгалийн шинжлэлийн музей, Умард Каролина мужийн их сургуульд ажилладаг Цогтбаатарын Чинзориг оролцлоо.

Өмнөх дугаарын зочинтой адил сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрээр палеонтологи болон археологийн ялгаа, хээрийн ажлаар үлэг гүрвэлийн олдворыг хэрхэн илрүүлж, нэрлэдэг зэрэг маш сонирхолтой яриа өрнүүллээ.
Үлэг гүрвэл өндөглөдгийг анх Монголоос мэдсэн, Adasaurus, Ingenia, Tagan Mangas зэрэг Монгол нэртэй үлэг гүрвэл байдаг гээд огт мэддэггүй зүйлээ мэдэж авлаа.

Судалгааны хажуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумд дэлхийд анхдагч болох "Хээрийн музей" барьж байгаа нь бахархууштай санагдав. Хэрвээ та хөдөө хээр эртний амьтан, ургамлын олдвор олвол paleo.ac.mn болон facebook-ын "ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн" гэсэн хаягаар холбогдож мэдээлэл өгвөл иргэний үүргээ биелүүлэх хамгийн том алхам болж, зарим тохиолдолд урамшуулал авах боломжтой байна.

Эцэст нь үлэг гүрвэл сонирхдог хүмүүст хандаж "Хүсэл тэмүүллээ битгий гээгээрэй" гэснээр бидний яриа өндөрлөв.

Ирэх жил болох 100 жилийн ойн ажилд нь амжилт хүсье!

FB: https://www.facebook.com/chinzorig.tsogtbaatar/
RG: https://www.researchgate.net/profile/Tsogtbaatar_Chinzorig
NS: https://naturalsciences.org/research-collections/paleontology/postdoctoral-researchers#tsogtbaatar-chinzorig
Comments 
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

#9-Монгол нэртэй үлэг гүрвэл

#9-Монгол нэртэй үлэг гүрвэл

ДОКТОРАНТ