DiscoverLive From Red Hero - Podcast
Live From Red Hero - Podcast

Live From Red Hero - Podcast

Author: Live From Red Hero

Subscribed: 372Played: 3,355
Share

Description

Since Live from Red Hero was founded in 2021, with guests, who are leading experts in their relevant fields and have their own extraordinary stories. In each episode, a guest is asked to share their memories and experiences related to the city of Ulaanbaatar, Mongolia, and their opinions about urban culture.
31 Episodes
Reverse
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. Дайн ба Энх хамтлаг 1996 онд Энхтайван (Mcit), Өлзийхишиг (XR), Даш (Хорон партизан) нар анхлан танилцаж улмаар Сүрэнбаяр (Ezi), Түвшинтөр (Bizzy) болон Түмэнжаргал (MC Аав) нарыг нэгтгэн 1997 оны 9-р сарын 10-нд албан ёсоор байгуулагдсан. Улмаар Наба болон Манхаа нар хамтлагт дарааллан орж байсан.2. 1997 онд Монголын анхны “Байлдан дагуулагч” хип хоп бүлгийг “Дайн ба Энх”, ”Люмино”, ”Эрх Чөлөө” хамтлагууд үүсгэн байгуулж, улмаар 1998 онд “2 хүү”, ”Мон Та Реп” хамтлагууд нэмэгдсэнээр 5 хамтлаг бүрдэж байв.3. Тэдний анхны уран бүтээл яруу найрагч Р.Чойномын шүлгээс санаа аван Хэрээ (Хирээ) мэд нэртэй гарсан бөгөөд 1998 онд хамтлагийнх нь Д.Энхтайван, Английн иргэн Жейсонтой хамтран "Зэвсэгтэн" хэмээх бүтээл гаргаж байсан ба хамтлагийн аяаа өөрсдөө бүтээдэг байснаараа бусад хамтлагаасаа ялгардаг байлаа.4. Дайн ба Энх 1997-2000 онд бүтээсэн уран бүтээлүүдээрээ 2001 онд "Өдөр тутам" нэртэй монголын анхны хип хоп цомгийг сонсогчдод толилуулж байв.5. 2002 онд удаах цомог нь "Нэг чигт" нэртэй бүтээгдсэн ба 2010 оноос хойш зохиосон бүтээлүүдээ нэгтгэн 3 дахь цомгоо гаргахаар зорьж байна.Live From Red Hero - Podcast©2024 Mongolian Visualshttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Tumenjargal (MC Aav)Host: Mend-Amarhttps://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Audio: Enkhmanlaihttps://www.instagram.com/manlai.flac/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Tin Can Podcast Roomhttps://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. Д.Анхбаатар нь Люмино хамтлагийн анхны гишүүн юм. Монголд хип хоп соёлыг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн португал гаралтай англи хэлний багш Жейсон 1996 онд түүний Скизо (Skitzo) хочоос гадна Люмино хамтлагийн нэрийг хайрласан. Тэрээр Скизо хочоо 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж "Эсгий зөөгч" гэж монгол руу хөрвүүлж байсан.2. 1997 онд Монголын анхны “Байлдан дагуулагч” хип хоп бүлгийг “Дайн ба Энх”, ”Люмино”, ”Эрх Чөлөө” хамтлагууд үүсгэн байгуулж, улмаар 1998 онд “2 хүү”, ”Мон Та Реп” хамтлагууд нэмэгдсэнээр 5 хамтлаг бүрдэж байв.3. "Энд гарч ирэв" анхны бие даасан тоглолтоо 1999.10.30-нд Топ тен клубд зохиосон ба уг тоглолт нь тухайн үеийн хамтлагууд дотроос анхны бие даасан тоглолт гэдгээрээ онцлог байв. 4. Skitzo 2000 оны эхэн үеэс Bridge, Kife Club-уудад дижэй хийдэг байсан улмаар Cuthberth нэрээр 2004 оноос эхлэн chill-out хөгжим хийх болсон. Энэ нэрээрээ 2008 онд Introduction to Nomads цомгийн продюсерээр ажилласан. 5. Түүний хуланц өвөг Богд хаант засгийн үед Балдо нэртэй Хүрээний зурхайч байсан бөгөөд Д.Анхбаатар нь 4 дэх үеийн хотын иргэн юм.Live From Red Hero - Podcast©2023 Mongolian Visualshttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Ankhbaatar (Skitzo)https://www.instagram.com/ahxaap/Host: Mend-Amarhttps://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Audio: Enkhmanlaihttps://www.instagram.com/manlai.flac/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Tin Can Podcast Roomhttps://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. Б.Батзориг нь Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул xотын "Мимар Синаны нэрэмжит Соёл Урлагийн Иx сургууль"-ийг 2011 онд арxитектор мэргэжлээр суралцаж төгссөн.2. Тэрээр оюутан байx хугацаандаа “Мимар Синан Судлалын Төв болон Туркийн Арxитектурын Музейн” зураг төслийн оюутны уралдаанд Монгол найзуудын хамт оролцож 2-р байр, 2011 онд Нидерланд Улсыэ ЭРАСМУС АйПи олон улсын хөтөлбөрт "Амстердамын Гудамж" сэдвийн xүрээнд багийн xамт 2-р байр тус тус шалгарч байжээ.3. 2009 оноос "Антитезиз" нэртэй блогоор дамжуулан өөрийн сонирxол, арxитектурын үзэл бодлоо нийтлэж, 2013 онд "Антитезиз Ателье" XXК-ийг үүсгэн байгуулж өнөөдрийг xүртэл арxитектурын салбарт арваад жил тууштай үйл ажиллагаа явуулж байна. 4. Мөн тэрээр 2019 онд сонирxол нэгт арxитекторуудтайгаа нэгдэж "Арxитектурын гэрэл зургийн xолбоо" ТББ-ыг үүсгэн байгуулсан. Энэ 2023 оны 10 сард "Xүрээ Арxитектс" ТББ-тай xамтарч "Улаанбаатарын арxитектурын өв" гэсэн сэдвийн xүрээнд арxитектурын гэрэл зургийн уралдааныг зарласныг үүгээр даxин мэдээлье.5. Сүүлийн жилүүдэд xийж гүйцэтгэсэн томооxон төслөөс дурдвал тэрээр багийн xамт Улаанбаатар xотын музейн барилгын xэмжилт судалгаа, сэргээн засварлалтын зураг төсөл болон өргөтгөлийн барилгын иж бүрэн зураг төслийг xийж гүйцэтгэсэн байна.Live From Red Hero - Podcast©2023 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: Batzorig https://www.instagram.com/antitheziz/ Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/ Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/ Logo & Pattern: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Audio: Enkhmanlai https://www.instagram.com/manlai.flac/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Tin Can Podcast Roomhttps://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. 1-р сургуулийн ахлах ангид байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт Даваа, Цоожоо, Бадсэр, Энэрэлт, Солонго, Мөөнөө нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй оролцож гараагаа эхэлснээр "Моханик" хамтлаг 2004 онд байгуулагджээ. 2. Тэд "Playtime''-д 2005 оноос, "Coken bеаt”-д 2007 оноос оролцож эхэлсэн. Мөн анхны албан ёсны тоглолтоо 2010 онд "Майр том жижигхэн тоглолт" нэртэйгээр С1 ТВ-ийн "Их завсарлага"-ын зааланд зохион байгуулсан.3. Моханикийн анхны цомог 2009 онд "100-ийн ундаа" нэртэйгээр гарч байсан ба Хонг-Конгийн жүжигчин Жеки Чан тус цомгийг гаргахад дэмжсэн түүхтэй. 4. 2014 онд хоёр дахь "Амарбаясгалант" цомгоо толилуулсан бөгөөд тус шинэ цомог болон хамтлагийг онцолсон “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат киног АНУ-ын найруулагч Лорен Нэпп бүтээсэн. Баримтат кино нь дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн. 5. Моханикийн гишүүн С.Цогт "Something's Brewing" хамтлагт давхар харьяалагддаг бол Ц.Даваажаргал 2013 оноос "Хүн байгаль хайр эрх чөлөө" контемпорари хөдөлгөөний уран бүтээлчийн хувиар бүтээлүүдээ туурвиж, улмаар 2020 онд Ахин оршихуй" буюу "Re-exist" экпериментал цомгийг Лондон хотод төвтэй Chinabot хөгжмийн платформ дээр дижитал болон хуурцаг хэлбэрээр гаргажээ.Live From Red Hero - Podcast©2023 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Davaajargal, Tsogt (Mohanik)https://www.instagram.com/dvjrgl/https://www.instagram.com/guuhiitsojo/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Зураач Т.Отгонбаяр нь 1977-1980 оны хооронд Польшийн Урлагийн академид суралцсан. 2. 1972 онд дунд сургуулиа төгссөн цагаасаа МУЭ, Батлан Хамгаалах яам, Монгол кино үйлдвэрт зураачаар ажилласан. 3. Ардчилсан Хувьсгалын анхдагчдын нэг тэрээр МоАХ-ы хөх тугийг зохиосон бөгөөд Польшид суралцах үедээ үзсэн үзэсгэлэнгээс сэдэл авч Монголд анти-коммунист үзэл бүхий улс төрийн зурагт хуудасны үзэсгэлэн гаргах санаачилга гаргасан нь улмаар 1991 онд "Морин жилийн төвөргөөн" нэртэй үзэсгэлэн болж олон нийтэд хүрсэн билээ. 4. 1983-1987 онд БНМАУ-ын Холбооны Яамны Маркийн товчоонд Монгол маркийн ерөнхий зураачаар, хожим 1997-2003 онд Монгол Шуудан ХК-д мөн Монгол маркийн ерөнхий зураачаар тус тус ажиллахдаа бодлогын түвшинд үнэтэй хувь нэмэр оруулжээ.5. Тэрээр 2003 оноос өнөөг хүртэл гэр бүл, хүүхдүүдийн хамт Их Британи Улсад амьдарч, бүтээлээ туурвиж байна.Live From Red Hero - Podcast©2023 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: OtgonbayarHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/ Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/ Logo & Pattern: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Х.Хоснаран нь 1999 оноос хойш Австрали улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд Сиднейн их сургуулийн Урлагийн сургуулийг контемпорари арт, уран зураг, хэвлэлийн чиглэлээр сурч 2005 онд төгссөн. Төгссөн цагаасаа хойш Австрали Улсын Мелбурн хотод амьдран стрийт арт чиглэлээр бүтээлээ хийж эхэлжээ. 2. 1999 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургуульд суралцаж байхдаа У.Үнэнхүү, М.Билгүүн хоёр найзтайгаа “Каффейны дутагдал” хэмээх номыг эрхлэн хэвлүүлж байв.3. Тэрээр 2010 онд Anz, Deez, Rusty, Aso, Eto, Beggie, Ochirone зэрэг Монголын стрийт артистуудыг зурсан үзэсгэлэнгээ Австралид гаргаж байсан. Мөн Mongo Hustle Crew-г үүсгэн байгуулсан ба Jaggie, Ochirone, Shader гэсэн бүрэлдэхүүнтэй. 4. 2018 онд Кевин Флоурис найруулагчтай хамтарч "Heesco - Homeland - Mongolia" нэртэй баримтат кино бүтээсэн. Кинонд ерөнхийдөө Монголдоо ирээд ургийн баяртаа оролцож байгаа тухай гарах бөгөөд мөн “Monalun” брэндийн зохион бүтээгч Б.Номунгэрэл, “Лантуун дохио”-гийн Ч.Ганжавхлан, "Ger Hub" ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Бадруун, багшаар ажиллаж байгаад тэмээчин болсон, бие дааж англи хэл сурсан өвөөгэх мэт хүмүүс, үй явдал гарна. 5. Уран бүтээгч Хийско одоогоор Австрали дахь "Лантуун Дохио" ТББ-ын тэргүүнээр ажиллахын сацуу жил бүр Монгол дахь Ид шидийн орон төслийг дэмжин ханын зураг зурсаар байна.Live From Red Hero - Podcast©2023 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Khosnaran /Heesco/https://www.instagram.com/heesco/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Ц.Уранчимэг нь Ардын зураач Н.Цүлтэмийн охин бөгөөд зурахаас илүү бичих, нийтлэх хүсэлдээ хөтлөгдөн 1987 онд Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит Будапештийн Их Сургуульд урлаг судлалын мэргэжлээр суралцаж, улмаар 1993 онд СУИС-ийг бакалавр, 1995 онд магистр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн. Тэрээр СУИС-ийн анхны магистр юм. 2. 1993 оноос Монголын анхны куратороор ажиллаж, энэ хүрээнд 1997 онд Япон Улсад анхны үзэсгэлэнг зохион байгуулсан. Мөн 2002 онд АНУ-ыг зорих хүртлээ СУИС, ДуДС-д багшилж байв. 3. Тэрээр 2009 онд АНУ-ын Беркли дахь Калифорнийн Их Сургуульд "Нүүдлийн Их Хүрээ хийд ба Монголын хожуу үеийн Буддын шашны урлаг" сэдвээр урлаг судлалын докторын зэрэг хамгаалж, 2020 онд “A Monastery on the Move: Art and Politics in Later Buddhist Mongolia” (Нүүдлийн хийд болон Хожуу үеийн Монголын Буддын шашны урлаг ба улс төр) бүтээлээ гаргасан. 4. 2015 онд Калифорнийн Их Сургуулийн профессороор ажиллах үедээ монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр “Mongolia Initiative” хөтөлбөрийг боловсруулж Калифорнийн их сургуулийн “Монгол судлалын төв”-ийн үйл ажиллагааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.5. Одоогоор АНУ-ын Индианагийн Их Сургуулийн профессор, Херрон Урлаг, Дизайны Сургуулийн Гадаад харилцааны захирлаар ажиллаж байна. Live From Red Hero - Podcast©2023 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/Guest: UranchimegHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Г.Ням-Очир нь 1990-ээд оны дунд үеэс эхлэлтэй уран зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлэгт харьяалагддаг ба Д.Энхболдбаатар, Д.Дашмөнх, П.Батхуяг (1974-2022), Г.Батнасан. Б.Бадрал зэрэг гишүүдээс бүрддэг. 2. 1996 оноос Монголын үндэсний номын санд сэргээн засварлагчаар ажиллаж байсан.3. Хэл бичгийн ухааны доктор, төвдөч Л.Хүрэлбаатарын удирдлагаар “Диваажингийн орны тухай монгол зохиолууд” сэдвээр судалгаа хийдэг. “Диваажингийн орны тухай зохиолууд”, “Мөнхбус”, “Чингис хааны шүтээн хөрөг” номууд гаргасан. 4. Мөн Монголын Төвд судлалын цуврал, Богд архив, Урлаг судлалын цувралын редактор5. Тэрээр одоогоор Хэро энтертайнмэнт студи, “Сав шим” видео төслийн продюсер, зохиолчоор ажиллаж байна.Live From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Nyam-OchirHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Б.Баясгалан ЗХУ-ын Москвагийн олон улсын харилцааны сургууль (МГИМО) болон АНУ-ын Колорадогийн Их сургуулийг дипломатч, төрийн удирдлагын менежемент мэргэжлээр тус тус төгссөн. 2. 2009 онд Их Британийн номын сангийн төслийн хүрээнд 1910-1950 оны хооронд хамаарах Монголын түүхэн гэрэл зургийн хальс түүнд холбогдох архивыг цахим хэлбэрт буулган судалгааны эргэлтэд оруулжээ. 3. Тэрээр Улаанбаатар хотын түүхэн хуучны гэрэл зургуудыг орчин үеийн байдалтай харьцуулсан хэлбэрээр авсан гэрэл зургуудаар "Ulaanbaatar Then and Now" (2013) номыг эрхлэн хэвлүүлсэн. 4. Сүүлийн жилүүдэд монгол бичгийн судалгаан дээр түлхүү ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс НҮБ-д элссэн түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Дүрмийг анх удаа монгол бичгээр бийрээр бичих аяныг 11-19 насны 37 хүүхдийн төлөөллийг оролцуулж эмхэтгэн гаргасан. Мөн "Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд" тэргүүн дэвтрийг монгол бичигт хөрвүүлсэн. 5. Түүний аав Б.Баянбат 1962 оноос "Монгол кино үйлдвэр"-т дуу бичлэгийн инженер, дууны найруулагчаар ажиллаж ирсэн бол Б.Баясгалан "Монгол дуу, дүрс сан" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.Live From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/Guest: BayasgalanHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/Logo & Pattern: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. Хонх хамтлаг социализмээс ардчилалд шилжих үетэй зэрэг 1989 онд байгуулагдсан ба сэтгүүлч мэргэжилтэй нэг ангийн нөхөд болох С.Цогтсайхан, Н.Энхбаяр болон өөрсдөөсөө насаар 8 дүү Д.Энхболдыг гоцлол гитарчнаар нэмснээр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв. 2. Тэд хамтлагийнхаа хамгийн анхны тоглолтыг 1989 оны 9-р сарын 17-нд Улсын филармони дээр тоглосон. 3. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр нар "Хонхны дуу"-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарласан байна. Хэдийгээр Хонх хамтлаг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ч улс төрийн цуглаан зэрэгт дуулахдаа хамтлагийн гитарчин Д.Энхболд хорь гаруйхан настай учраас ил гардаггүй байсан гэдэг. 4. Хонх хамтлаг 1990 онд Япон улсын Асахи ТВ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож байсан түүхтэй. 5. 2014 онд "Хонхны дуу" бүтээл Төрийн соёрхол хүртсэн. Мөн 2020 онд үе үеийн хит бүтээлүүдээ нэгтгэн пянз гаргаж байсан.Хэрвээ та "Улаанбаатараас ярьж байна" подкастыг сонсох дуртай бол биднийг дараа дараагийн олон сонирхолтой дугаар бүтээхэд хувь нэмрээ оруулж манай төслийг дэмжээрэй.Данс: Голомт банк 1105257329 Мэнд-АмарLive From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: Enkhbayar & Enkhbold /Khonkh band/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/ Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/ Logo & Pattern: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. С.Цацралт ЗХУ-ын Эрхүү хотын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2. "Залуучуудын үнэн", "Үнэн", "Ил товчоо" зэрэг сонинд фото сурвалжлагчаар ажиллаж байсан. 3. "Гамма" мэргэжлийн гэрэл зургийн агентлагийг Л.Ганзориг, Ц.Батзориг зэрэг нөхөдтэйгээ хамтран 1996 онд үүсгэн байгуулж өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 4. Тэрээр түүхч Д.Өлзийбаатартай хамтран XIX-XX зууны үеийн Монголын уламжлалт хувцасны хийц загварын түүхэн баримтат гэрэл зургуудаар "Хүрээ гоёл: 1890-1920" гэрэл зургийн цомгийг 2013 онд туурвин гаргажээ. 5. Улаанбаатар хотын музейн захирлаар ажиллаж байв. Хэрвээ та "Улаанбаатараас ярьж байна" подкастыг сонсох дуртай бол биднийг дараа дараагийн олон сонирхолтой дугаар бүтээхэд хувь нэмрээ оруулж манай төслийг дэмжээрэй.Данс: Голомт банк 1105257329 Мэнд-АмарLive From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: Tsatsralthttps://www.instagram.com/sereetertsatsralt/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/ Artwork: Byambajavkhlanhttps://www.instagram.com/bmbjka/ Logo & Pattern: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. А.Энхтулга нь МУИС-ийг Угсаатан судлал мэргэжлээр төгссөн.                                   2. Тэрээр Midnight хамтлагт 2002-2004 оны хооронд харьяалагдаж байсан ба Metronomeхамтлагийн Ц.Одбаяр (Одноо), Д.Анар, Ц.Өнөрбаяр нартай хамтран 2004 онд Лемонс хамтлагийг байгуулжээ.3. Лемонс хамтлаг 2006 онд "Мэлхий гүнж" дууг бичүүлсэн нь анхны цомгийн эхлэл байсан ба "Hi-Fi Label" Ц.Нацагдоржийн дэмжлэгтэй "Red Album" цомог бүтсэн түүхтэй. Уг цомгоо тэд 2018 онд пянз хэлбэрээр дахин гаргасан. Цаашлаад "Залуу Ленины Ойролцоо Гурван Давхарт" (2009), "III" (2015), "Unplugged in UB" (2016) зэраг цомгуудыг туурвисан.    4. Тэд анхны тоглолтоо 2007 оны 6-р сарын 9-нд UB Palace Royal танхимд "REDLIVE" нэрээр хийсэн бөгөөд сүүлд 2016 оны 5-р сарын 27-нд "Unplugged" тоглолтоо УДБЭТ-т хийсэн.5. Түүний аав сэтгүүлч, дипломатч Д.Ариунболд нь БНМАУ-ын удирдагч асан Ю.Цэдэнбалын туслахаар ажиллаж байсан гэдэг.Live From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz AtelierХэрвээ та "Улаанбаатараас ярьж байна" подкастыг сонсох дуртай бол биднийг дараа дараагийн олон сонирхолтой дугаар бүтээхэд хувь нэмрээ оруулж манай төслийг дэмжээрэй.Данс: Голомт банк 1105257329 Мэнд-Амарhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: Enkhtulgahttps://www.instagram.com/7tlg/ Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/ https://www.instagram.com/menduamor7/ Visual Designer: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Польш Улсын иргэн Шчап Пау (she/they) нь Монгол төдийгүй Улаанбаатар судлаач юм. Тэрээр мөн хотын газрын зураг цуглуулан судалдаг. 2. 2008 оноос хойш Монголд ирж очин, нийт дөрвөн жил гаруй хугацаагаар амьдарсан.3. Трансжендер нон-байнари буюу хүйсийн хоёр туйлт байдалд үл харгалзах хүн.4. Сонирхолтой нь тэр Улаанбаатар хотоос гадна Монголын хип хоп хөгжмийн талаар судалгаа хийдэг. Польшийн Варшавын их сургуулийн хичээлийн бүтэн жилийн хөтөлбөрт монгол хип-хопын тухай хичээл заадаг. 5. Улаанбаатарт байх үеэрээ хотын явган аялал зохион байгуулдаг. Ингэхдээ маршрут болгон нь хотын орон зайд суурилсан нийгмийн болон түүхэн ялгаатай асуудлуудыг хөнддөгөөрөө онцлог.Live From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Pau Szczaphttps://www.instagram.com/diyanchiskolar/ Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/Visual Designer: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Тэрээр 1938 онд Улаанбаатар хотод төрсөн ба 17 настайдаа ангийнхаа хүүхдээс 450 төгрөгөөр “Зорький” камерыг худалдан авч анхны гэрэл зургаа авч байв. 2. Л.Санжмятав 1957 онд тухайн үеийн Төмөр замын намын хорооны дэргэдэх Найрамдлын зам одоогийн Ган зам сонинд 19 настайдаа гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр суралцаж 1962 онд төгссөн. 3. Тэрээр 1966 оноос МРТУХ-ны МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ерөнхий редакцад гэрэл зурагчнаар 1982 оныг хүртэл, 1982 оноос УСУХ-ны чанарын удирдлагын төвд, 1986 оноос Монголын Урлагийн Ажилтны Холбоо, 1991 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хороонд гэрэл зурагчнаар ажиллаж байсан. 4. Ид үедээ МАХН-ын 15-р Их хуралд зориулж "Улс төрийн товчооны" гишүүдийн хөрөг зургуудыг нөхдийн хамт авсан туршлагатай ба 1974 онд БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбалын хөрөг зургийг мөн гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн гэдгээрээ алдартай. 5. 2012 онд “Хотын хүний зураг” гэрэл зургийн үзэсгэлэнгээ "Улаанбаатар хотын музей"-д, 2018 онд "Хот хотынхон” үзэсгэлэнг өөрийн гэрэл зургийн салбарт зүтгэсэн 60 жилийн архив дээрээ тулгуурлан "Монголын Театрын Музей" дээр гаргаж байсан. Live From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: SanjmyatavHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/ Visual Designer: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Д.Галсансүхийн яруу найргийн анхны багш нар нь Л.Нямаа болон Н.Нямдорж нар билээ. 2. Д.Галсансүх анхны яруу найргийн номоо “Зөн” цувралд “Хүн судлал” нэртэйгээр 1995 онд хэвлүүлж байлаа. Найман жилийн дараа буюу 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг уг “Хүн судлал” номоороо хүртсэн байдаг.3. Тэрээр "Монголын радио Хятадаар мэндлэхэд би үхнэ” хэмээх шүлгээрээ 2006 онд Болор цомын тэргүүн байрыг хүртсэн. 4. Тэрээр "Улаанбаатар", "Ардын эрх" сонинуудад ажиллаж байсан ба 1998 оноос "Ноцтой мэдээ" сонинг эрхлэн гаргаж 2020 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. 5. "Хүн судлал", "Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн", "Сэтгэл гэдэг эрхтэн", "Постмодерн дөрвөн улирал", "Бурханд хэлэх зөвлөгөө", "Mein Kempf - Шүлэг бичих /хар, улаан/" зэрэг ном туурвиж олны хүртээл болгосон. Мөн 2022 онд "Галсансүхийн Нисванис" хос пянз хэвлүүлсэн ба Нисванис хамтлагтай хамтарсан Poetry and Unplugged Night 2022.10.21-ний Баасан гарагт 18:00 цагаас Aurug Place-т болохыг үүгээр мэдээлье.Live From Red Hero - Podcast©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelierhttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: KAhttps://www.instagram.com/munkhoto/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/https://www.instagram.com/menduamor7/ Visual Designer: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. О.Мөнхжаргал ХУИС-ийг Япон судлаач мэргэжлээр суралцсан. 2. Ка 2004 онд хэсэг нөхдийн хамт "Anti Boy Band" хамтлаг байгуулж death pop урсгалаар уран бүтээл хийдэг байжээ. Дараа нь 2006 онд Ratabuzz буюу Г.Тэмүүлэнтэй хамтран регги урсгалаар хамтарч "Souljahs" хамтлагийг үүсгэн байгуулж байв. 3. Тэрээр 2006 онд Gee, Desant, GB, Amaraa, Zugii, Khuyagaa, Black, Nomad нартай хамтран Click Click Boom бүлгийн гишүүн болсноор хип-хоп, реп урсгалаар идэвхтэй бүтээл туурвих болсон ба Америкийн Onyx-тай хамтарсан тоглолтыг 2012 онд хийж байлаа. 4. Тэрээр "Боловсролтой хулигаан" (2007), "Crimes N Poetry" (2022) зэрэг бие даасан цомгуудтай. Мөн Зөгийтэй хамтарсан "Арга билэг" (2010), Desant-тай хамтарсан "Money Moves" (2018) цомгуудыг туурвисан.5. Тэрээр 2014-2019 онуудад 17 цуврал mixtape сонсогчдын хүртээл болгож байв.Live From Red Hero - Podcasthttps://www.instagram.com/livefromredhero/ Guest: KAhttps://www.instagram.com/munkhoto/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/ https://www.instagram.com/menduamor7/ Visual Designer: Battushig https://www.instagram.com/toshigmoshig/ Intro: Bodikhuu – Smooth Operator https://www.instagram.com/bodikhuu1/ Outro: Gambeat – Capital B https://www.instagram.com/gambeat808/ Studio: Manlai /Tin Can Podcast Room/ https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. Ц.Ариунаа ЗХУ-д хатуу биеийн физикч мэргэжлээр суралцаж төгссөн. 2. 1997 онд найруулагч Питер Бросенс, Д.Төрмөнх нарын хамтарсан "Нохойн орон" УСК-ын зургийн даргаар ажиллаж киноны салбарт хөл тавьжээ. Сонирхолтой нь түүний гэр бүлийн хүн болох найруулагч, зураглаач С.Бямба тус бүтээлд зураглаачаар ажилласан. 3. "Гуру Медиа" ХХК-ийг Ц.Ариунаа, С.Бямба нар хамтран 2006 онд байгуулсан бөгөөд "Хүсэл шунал" (2010) "Алсын удирдлага" (2013) "Хэвтрийн хүн" (2020) зэрэг хэд хэдэн бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат кино туурвисан билээ. 4. Ц.Ариунаа 2002 онд Монголын Урлагийн Зөвлөлийг үүсгэн байгуулсан ба өдгөө 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. 5. Түүний аав МУУГЗ зураач Д.Цэрэнпил 1964 оны БНМАУ-ын мөнгөн тэмдэгтийн загварыг зохиосон гэдэг.Live From Red Hero - Podcasthttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Ariunaahttps://www.instagram.com/ariunaa_tserenpil/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/ https://www.instagram.com/menduamor7/Visual Designer: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. М.Цэцэнбилэг нь Улаанбаатар коллежийг Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн.2. Улаанбаатар коллежид суралцах үедээ 'Scream' хамтлагт дуулах болсон ба хамтлагаараа 2001 онд 'Playtime' алтернатив хамтлагуудын тоглолтод "Jackal", "Night Train" хамтлагуудын хамт оролцож байжээ. Уг тоглолт нь өдгөө 20 дахь жилдээ үргэлжилж буй 'Playtime Festival'-ийн эхлэл байсан гэдэг.3. Улмаар Scream хамтлаг тарснаар хамтлагийн гишүүн Г.Занданхүүгийн хамт Night Train хамтлагт нэгдсэн.4. Шөнийн галт тэрэг хамтлаг 2004 онд Сонор рекордс дээр "Цэнхэр шувуу" нэртэй цорын ганц цомгоо бүтээж байсан ба 2022 онд уг цомгийн бүтээлүүдээ дахин шинээр бичүүлж пянз хэлбэрээр гаргаж байгаа билээ.5. Сүүлийн жилүүдэд М.Цэцэнбилэг нь Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл судалгааны төвийн даргаар ажиллаж байсан.Live From Red Hero - Podcasthttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Tsetsenbileghttps://www.instagram.com/tsetsen.m/Hosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/ https://www.instagram.com/menduamor7/Visual Designer: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. Д.Тунгалаг нь “гeрман” хэмээх Доржсүрэнгийн охин бөгөөд 1971 оноос МҮОНТРВ-д кино зураглаач, Зураглаачийн албаны даргаар ажиллаж ирсэн Монголын анхны эмэгтэй зураглаач, магистр багш юм.                                  2. Тэрээр ВГИК буюу Бүх Оросын Кино Урлагийн дээд сургуулийн төгсөгч төдийгүй сургуулийнхаа 80 жилийн ойд зориулан "ВГИК, ВГИК-ийнхэн" гэх 3 нэвтрүүлэг бэлтгэсэн.        3. Телевизийн "Алтан сан" хөмрөгт Д.Тунгалагийн бүтээлцсэн "Энхээ", "Хүннү," "Амарсанаа" дуурь зэрэг олон арван бүтээл хадгалагдаж байна.   4. 1926-1930 онд Гeрман, Францыг зорин суралцсан анхны монгол залуусын тухай "Тэнгэрлэг залуус" гэрэл зургийн үзэсгэлэн 1994 онд, "Алс газар сурахаар одогсод" гэрэл зургийн үзэсгэлэнг 1997 онд тус тус зохион байгуулалцаж байв.5. Зураглаач Д.Тунгалаг 1973 онд Куба Улс, 1985 онд Германд Дэлхийн 2-р дайны ялалтын 40 жилийн ойн арга хэмжээг томилолтоор тус тус сурвалжилсан. Тэрээр телевизийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа эрүүл мэндийн чиглэлээр түлхүү дагнажээ..Live From Red Hero - Podcasthttps://www.instagram.com/livefromredhero/Guest: TungalagHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/ https://www.instagram.com/menduamor7/Visual Designer: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
Зочны талаарх сонирхолтой баримтууд1. Ё.Далх-Очир ДУДС-ыг, 1988 онд Улсын багшийн их сургуулийг барималч, зураач мэргэжлээр тус тус төгссөн.2. Монголын комтемпорари урлагийн эхлэлийг тавьсан Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй.3. Ё.Далх-Очир "Хөх нар” контемпорари төвийг 2002 онд үүсгэн байгуулсан.4. 1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдон ирсэн, дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй Венецийн олон улсын 57 дах удаагийн биеннальд 2017 онд Монгол Улсыг төлөөлөн куратораар ажилласан.5. Тэрээр 120 мянгатад "Торгоны зам" баримлыг урласан ба эх бүтээл нь Тэрэлжид байрладаг билээ.Live From Red Hero - Podcasthttps://www.instagram.com/livefromredhero/Guest: Dalkh-OchirHosts: Bat-Orgil, Mend-Amarhttps://www.instagram.com/batorgilb/ https://www.instagram.com/menduamor7/Visual Designer: Battushighttps://www.instagram.com/toshigmoshig/Intro: Bodikhuu – Smooth Operatorhttps://www.instagram.com/bodikhuu1/Outro: Gambeat – Capital Bhttps://www.instagram.com/gambeat808/Studio: Manlai /Tin Can Podcast Room/https://www.instagram.com/manlai.flac/ https://www.instagram.com/tincanpodcastroom/
loading