#32 Дайн ба Энх хамтлагийн реппер М.Түмэнжаргал - Улаанбаатараас ярьж байна
Description
Зочны талаарх сонирхолтой баримтууд
1. Дайн ба Энх хамтлаг 1996 онд Энхтайван (Mcit), Өлзийхишиг (XR), Даш (Хорон партизан) нар анхлан танилцаж улмаар Сүрэнбаяр (Ezi), Түвшинтөр (Bizzy) болон Түмэнжаргал (MC Аав) нарыг нэгтгэн 1997 оны 9-р сарын 10-нд албан ёсоор байгуулагдсан. Улмаар Наба болон Манхаа нар хамтлагт дарааллан орж байсан.
2. 1997 онд Монголын анхны “Байлдан дагуулагч” хип хоп бүлгийг “Дайн ба Энх”, ”Люмино”, ”Эрх Чөлөө” хамтлагууд үүсгэн байгуулж, улмаар 1998 онд “2 хүү”, ”Мон Та Реп” хамтлагууд нэмэгдсэнээр 5 хамтлаг бүрдэж байв.
3. Тэдний анхны уран бүтээл яруу найрагч Р.Чойномын шүлгээс санаа аван Хэрээ (Хирээ) мэд нэртэй гарсан бөгөөд 1998 онд хамтлагийнх нь Д.Энхтайван, Английн иргэн Жейсонтой хамтран "Зэвсэгтэн" хэмээх бүтээл гаргаж байсан ба хамтлагийн аяаа өөрсдөө бүтээдэг байснаараа бусад хамтлагаасаа ялгардаг байлаа.
4. Дайн ба Энх 1997-2000 онд бүтээсэн уран бүтээлүүдээрээ 2001 онд "Өдөр тутам" нэртэй монголын анхны хип хоп цомгийг сонсогчдод толилуулж байв.
5. 2002 онд удаах цомог нь "Нэг чигт" нэртэй бүтээгдсэн ба 2010 оноос хойш зохиосон бүтээлүүдээ нэгтгэн 3 дахь цомгоо гаргахаар зорьж байна.
Live From Red Hero - Podcast
©2024 Mongolian Visuals
https://www.instagram.com/livefromredhero/
Guest: Tumenjargal (MC Aav)
Host: Mend-Amar
https://www.instagram.com/menduamor7/
Artwork: Byambajavkhlan
https://www.instagram.com/bmbjka/
Logo & Pattern: Battushig
https://www.instagram.com/toshigmoshig/
Audio: Enkhmanlai
https://www.instagram.com/manlai.flac/
Intro: Bodikhuu – Smooth Operator
https://www.instagram.com/bodikhuu1/
Outro: Gambeat – Capital B
https://www.instagram.com/gambeat808/
Studio: Tin Can Podcast Room
https://www.instagram.com/tincanpodcastroom/