DiscoverSustainable Mongol
Sustainable Mongol

Sustainable Mongol

Author: Sustainable Mongol

Subscribed: 3,721Played: 38,134
Share

Description

Hosted by Enkhzul and Bilegt environmentalists by training and vocation, Sustainable Mongol is a blog turned podcast that focuses on sustainability issues. Releasing new episodes on a monthly basis since September 2017, hosts interview people from all walks of life who have contributed to a sustainable future of Mongolia. Once in a while, hosts conduct a light literature/news summary of a chosen sustainability topic, for example, climate change impacts on coffee industry.
60 Episodes
Reverse
IT-н салбарын хүч бидэнд маш олон боломжуудыг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээлэл технологийн салбар манайд хэр хүртээмжтэй байдаг бол? эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? зэрэг асуултад хариулт, шийдэл олохыг зорьсон Дэм-Брайль төсөл амжилттай хэрэгжээд дууслаа. Төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд бидний адил компьютерын үйлдэл, дэлгэцийг Монгол хэл дээр болон брайль үсэг рүү хөрвүүлэх програмын хөгжүүлэлтийн ажлыг М.Цэнгэл ахтай хамтран хэрхэн яаж хийсэн талаарх сонин содон мэдээллийг та энэ дугаараас мэдэх болно. 
Олон улсын ойн өдөрт зориулсан ээлжит дугаараа та бүхэнд хүргэж байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг "Ой ба Биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэтэй" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ удаагийн дугаарт НҮБ-ХХААБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болон хэрэгжүүлж буй ойн төслийн талаар болон Монгол улсын ойн салбарын бодлого, зохицуулалт түүнд шаардлагатай санхүүжилт, ой хээрийн түймрээс хэрхэн яаж сэргийлэх талаар ярилцлаа. Зочноор БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, НҮБ ХХААБ-ын ойн төсөл хариуцсан зохицуулагч Ц.Солонго, олон нийттэй харилцах ажилтан Ч.Цэлмэг нартай ярилцлаа.
Энэ удаагийн дугаартаа хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоо болон салбар шинжлэх ухааны онолд үүнийг хэрхэн авч үздэг талаар ярилцлаа. Түүнчлэн олон улсын төдийгүй Монгол улсад байгаль хамгаалалд эмэгтэйчүүд хэрхэн оролцож, хувь нэмрээ оруулж буй сайн жишээнүүдийг бид онцоллоо.  
Дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг Монголын ноос ноолуурын салбарт хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийн олон талт хамтын ажиллагааг сайжруулахаар хийгдэж буй ажлуудыг бид онцолж байна. Энэ удаагийн зочноор STeP EcoLab төслийн менежер У.Сарангоо болон ТоС холбооны төсөл, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэтэй тогтвортой ноос, ноолуур гэж юу вэ, түүхий эд үйлдвэрлэлийн үе шат бүрт үүнийг хэрхэн шингээж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх боломжуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Энэ удаагийн дугаартаа бид гүйлтийн дараа хэрхэн нөхөн сэргэх талаар хэт холын зайн марафоны олон улсын хэмжээний мастер Гамбаа ахтай ярилцлаа. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд гүйлтэд дурлан идэвхтэй хичээллэн дотоод, гадаадын олон тэмцээнүүдээс хуримтлуулсан мэдлэг, мэдээллүүдээ бидэнтэй хуваалцлаа. Залуу үе болон дунд, ахмад үеийнхэндээ амьдралын зөв хэмнэлийг гүйлтээр дамжуулан өөрөөрөө үлгэрлэж буй Гамбаа ахын цаашид оролцох бүх тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье.  
Өглөөний мэнд, Ээлжит дугаараараа бид 2019 онд Монголд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн тухай тоймлон бэлтгэлээ.
Ээлжит дугаараараа гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудыг хуваалцаж байна. Улаанбаатар, Ахиллис, Москва, Бээжин, Грекийн 42 км бүтэн марафон болон Богдхан уулын трэйль 64км, 12/24 цагийн холын зайн гүйлтэд оролцсон Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга, Б.Билэгт нар хэрхэн яаж тэмцээнээ амжилттай дуусгасан туршлагууд болон өөрсдийн бэлтгэл сургуулилтын талаар ярилцлаа.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага 2030 он хүртэл хаашаа чиглэж байгаа вэ, улс орнууд эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбараа хамтад нь цогцлоохын тулд төр болон хувийн хэвшлийнхэн хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа.
Ээлжит дугаараараа ус дахин ашиглалтын талаар ярилцлаа.
Ирэх жилүүдэд аялал жуулчлалын хандлага хаашаа чиглэх вэ? Уламжлалт аялал жуулчлал нь эдийн засгийн үр өгөөж, ирсэн жуулчдын тоогоор хэмжигддэг бол тогтвортой аялал жуулчлал нь илүүтэй байгалийн тэнцвэрт байдал, түүх соёлын өв, нутгийн уугуул иргэдийг дэмждэг зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэ удаагийн дугаараас мэдэж авах болно.
Ээлжит дугаараараа хог хаягдлын менежментийн талаар Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн хог хаягдлын асуудал хариуцсан ажилтан Н.Мөнхбаяртай ярилцлаа.
Ээлжит дугаараараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэмжих үзүүлэлтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн тусгасан байдаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байдаг болон энэ талаар Монголд хийгдэж байгаа ажлуудаас жишээ аван ярилцлаа.
МУИС Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаатай Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төслийн оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжлийн хандлагын талаар ярилцлаа. 
Унадаг дугуйг өдөр тутамдаа ашиглахын ач тус, үүний тулд хэрхэн дугуйгаа зөв сонгож тоноглон, аюулгүй зорчих вэ, Улаанбаатар хотоо дугуйчдад ээлтэй болгохын тулд иргэд бид юуг анхаарвал зохилтой вэ зэргийн талаар унадаг дугуйны хорхойтон Тэнгистэй ярилцлаа.
Ээлжит дугаараараа баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэж болох талаар ярилцлаа. Та iOs болон Android утсаараа өөрийн хэрэглэдэг аппаар сонсоорой. 
Машинд бус иргэдэд зориулсан хотыг бий болгохын тулд залуус хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ, Хотын байгаль орчинтой холбогдох асуудлын нэг бол олон нийтийн гудамж талбай билээ. Тэгвэл бүтээлч байдлаар дамжуулан архитектор, дизайнерууд олон нийтийн жишиг талбайг бүтээхээр зорьж буй "Би+д өөрөөсөө эхэлье" сайн дурын төслийн санаачлагч тогтвортой хөгжил байгаль орчны зөвлөх Э.Золзаяатай энэ удаагийн дугаараар ярилцлаа.
Эко дизайн гэж юу вэ? Дизайны салбарт бус бусад салбарт үүнийг хэрхэн шинэлэг шийдэл болгон ашиглаж буй талаар бид энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. "World Industrial Eco Design" буюу олон улсын шилдэг дизайнерууд хүрээлэн буй орчинд хэрхэн ээлтэй дизайн гаргаж, инженерчлэл дэд бүтцийн шийдлийг бүтээж буй туршлагаа хуваалцдаг олон улсын хуралд оролцоод ирсэн "Брэйнсторм" брэндинг хөгжүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяртай ярилцлаа.
Тогтвортой худалдан авалт буюу ханган нийлүүлэлт хэмээх ойлголт, түүний ач холбогдол, хэрэгжүүлэлт нь олон улс болон Монголд хэрхэн нэвтрээд буй тухай шинэ дугаартаа ярилцлаа. 
БИОФИН нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс удирдан зохицуулж буй дэлхийн 35 оронд хэрэгждэг олон улсын түншлэл юм. Монгол улсад 2016 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд шаардлагатай: санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг олох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ирээдүйд гарах илүү зардлаас зайлсхийх, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулахад хийгдсэн үнэлгээний ажлуудын үр дүн, шийдлийн талаар БИОФИН төслийн үндэсний тэргүүлэх зөвлөх Б.Чимэд-Очиртой гуайтай ярилцлаа. Тэрээр Монгол улс дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн захирлын албыг 20 гаруй жил хашсан арвин туршлагатай бөгөөд бидний биологийн олон янз байдлын санхүүжилтийн талаар ярилцсан ээлжит дугаарыг сонсоорой.
Scroll for English Өнгөрсөн 11 сард манай хөтлөгч Цэнгүүн Эсгий Хот / Felt City подкастын хөтлөгч Алдарсайхантай хамтран University of British Columbia-гийн профессор Julian Dierkes-ийн эрхэлдэг Mongolia Focus http://blogs.ubc.ca/mongolia  блогт монгол подкастуудын талаар нийтлэл бичиж байсан билээ. Тэгвэл профессор Julian Dierkes маань өөрийн сургуулийн докторын зэрэгт суралцаж буй оюутан, “Total Transition" номын зохиогч Sandeep Pai-тай хамт дэлхий дахинд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих үйл явц хэрхэн явагдаж буй болоод 2040 он гэхэд Монгол улс нүүрс ашиглахаа болих боломжтой эсэх талаар ярилцсанаа манай сонсогчидтой хуваалцахыг хүссэн юм. Манай 2 дахь англи дугаарыг өөрийн хэрэглэдэг апп-аар хүлээн аван сонсоорой.  In October 2018, the Intergovernmental Panel on Climate Change special report “on the impacts of global warming of 1.5 °C” [https://www.ipcc.ch/sr15/] made headlines globally. The report claimed that time is running out for us to save the world from the catastrophic impacts of climate change and called for urgent action to phase out coal within the next few decades. More recently, in Germany, a large industrialized country, a government-appointed coal commission recommended a complete phase-out of the coal industry in the country in the next 20 years [https://www.cnbc.com/2019/01/26/germany-to-phase-out-coal-by-2038-in-move-away-from-fossil-fuels.html]. As the global chorus for coal phase out grows, this episode explores the challenges and opportunities for a total phase out of coal in Mongolia, a country dependent on this fuel for both energy and revenues. To explore the issue of a possible coal phase out in the Mongolian context, this episode features two guests: Dr. Julian Dierkes, @jdierkes, Associate Professor at the University of British Columbia & Mongolia expert, and Sandeep Pai, @paisandy, coal researcher & author of the book “Total Transition.” During their conversation, the guests also presented a vision for a coal-free Mongolia by the year 2040.
loading
Comments (11)

Enerel Narangerel

thank you!! uneheer goy podcast bolson. ireeduid n amjilt husey.

Apr 2nd
Reply

Nurbek Maralbek

Гэрлийн биш гэрлэн гэвэл зөв эсвэл илүү дөхөм бус уу?

Feb 7th
Reply

June Z. L

мундаг хүмүүс шүү

Jan 25th
Reply

Enerel Narangerel

Mash ih bayarlalaa

Jan 9th
Reply (1)

Bolormaa Shagdarsuren

dugaar bolgoniig n huleej sonsdog shuu. Amjilt 😉😉

Dec 27th
Reply (1)

gereltuya

Very informative episode, many thanks to Sustainable Mongolia! Also I am an iFixer too, so would love to hear more about e-waste 🙋

Mar 31st
Reply (1)

Oyunerdene Togtokh

saihan podcast bna. 2 hutlugch zochiniihoo yariag duusgahgui dunduur orood bh yum. ug ni zochnoo iluu yariulval iluu sonirholtoi boloh yum shg. bayarlalaa

Jan 30th
Reply (1)
loading
Download from Google Play
Download from App Store