DiscoverZurhee Sons
Zurhee Sons
Claim Ownership

Zurhee Sons

Author: Green Balloon

Subscribed: 1,333Played: 8,767
Share

Description

Psychoeducation in Mongolia
68 Episodes
Reverse
Өсвөр насыг тойроогүй, туулж байгаа болон туулсан хүн бүр сонсохыг хүсэж байна. Энэ дугаараар өсвөр насныханы хөгжил, онслог, сэтгэл зүй болон харилцааны талаар ярицлаа. Зөвхөн эцэг эхчүүд гэлтгүй бусад насанд хүрэгсэд өөрсдөдөө дүн шинжилгээ хийж өсвөр насандаа та ямар хүн байсан бол, таны өссөн орчин танд хэр хувь нэмэр оруулсан бол гэдгийг эргэцүүлэн бодож сонсоорой. Бид бүгд өсвөр насыг туулаад гарсан ч хэрхэн эцэг эх байх ёстойг эсвэл өөрсдийгөө хэрхэн ойлгохоо төдийлөн мэддэггүй. Бид доорх сэдвүүдийг хөндлөө: - Үнэт зүйлийг хэрхэн бүрэлдүүлэх - Хил хязгаарыг хэрхэн тогтоох - Бие даасан байдлыг хэрхэн дэмжих - Хүндлэл гэж юу болох - Харилцаа – эрүүл, чанартай дотно харилцаануудв Бидний зорилго бол эцэг эхчүүдэд өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ талаар илүү сайн ойлгоход туслах явдал юм. #Өсвөрнас #ХүүхдийнОнцлог #ХүүхдийнХөгжил #ХүнийХөгжил #ХүүхдээОйлгох #ӨөрийгөөОйлгох #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #Adolescence #Teens #TeensDevlopment #TeensRelationships #TeensEmpathy #Teens #Psychoeducation #ZurheeSons
Энэ дугаарт бид "Ногоон Бөмбөлөг" сэтгэл зүйн төвийн эрхэм зорилго, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн талаар гүнзгий ярилцлаа. Бид хувь хүн болон байгууллагуудын сэтгэлзүйн сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд ямар хүчин зүйлсээс хамааралтай болох, мөн нийгмийн тогтолцоонууд хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтыг хуваалцаж байна. #НогоонБөмбөлөг #ҮнэтЗүйл #ИтгэлҮнэмшил #Буруутгахгүй #ҮзэлБаримтлал #НийгмийнХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #psychoeducation
Соёлын хэм хэмжээ бидний өөрийгөө нээж, хүлээн зөвшөөрөхөд нөлөөлдөг үү? Өөрийгөө энэрэх нь хувиа хичээж байгаа гэсэн үг юм болов уу? Бусдын төлөө зүтгэсээр байгаад та өөрийгөө энэрэн хайрлаж байна уу? Өөрийгөө энэрэн хайрлана гэдэг сурч болох ур чадвар бөгөөд хэзээ ч оройтохгүй шүү. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөЭнэрэхүй #НинжинСэтгэл #Энэрэхүй #SelfCompassion #CompassionateBeing #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #Psychoeducation
Улирал солигдохтой зэрэг бидний сэтгэл санаа өөрчлөгддөг үү? Та өөрийгөө болон эргэн тойрноо анзаараад үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн харилцаануудад гарч болохуйц шинж тэмдэгүүд болон эдгээрээс өөрийгөө хэрхэн тордох талаар ярилцлаа. #УлиралБаСэтгэлзүй #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #SeasonalSyndrome #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс
Бид бусдад болон өөртөө энэрэнгүй нинжин сэтгэлээр хандаж чаддаг уу? Бусдыг ойлгож мэдрэх бидний амьдралд хэр чухал вэ? Бусдыг ойлгож мэдрэх тухай энэ дугаараас сонсоорой. #Энэрэнгүй #Нинжин #БусдыгОйлгожМэдрэх #Эмпати #СэтгэлзүйнБоловсрол #Empathy #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon
Гэр бүлийн хүчирхийлэлд хэн буруутай вэ? Энэ дугаараас дэлгэрэнгүйг сонсоорой. #ХохирогчийгБуруутгах #СэтгэлзүйнБоловсрол #ГэрБүлийнХүчирхийлэл #ХосынХүчирхийлэл #VictimBlaming #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons
Та хаа нэгтээ хоосон мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хоосон мэдрэмж хаанаас ирдэг вэ? Зугтмаар тааламжгүй мэдрэмж мөн үү? Бидний оршихуйд нөлөөлдөг болов уу? Ямар хүчин зүйлс хоосон мэдрэмж рүү хөтөлдөг бол? Бидэнд яагаад энэ мэдрэмж төрдөг юм бол? Хааш нь чиглүүлдэг дохио вэ? Энэ дугаараас сонсоорой. Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад хэзээ нэгэн цагт мэдрэгддэг тул маш хэвийн бөгөөд та ганцаараа биш тул өөрийгөө та буруутгаж болохгүй шүү. Мэдээж энэ том сэдвийн хүрээнд богино хэмжээний дугаарт бүрэн ярих боломжгүй бөгөөд сонсогчид өөрсдийн боломжоороо судалгаа хийж бусад эх сурвалжаас уншиж тунгаагаарай. #ХоосонМэдрэмж #Оршихуй #ЗүрхээСонс #Existential #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #GreenBalloon
Бид амьдралдаа шалтгаантай ба шалтгаангүйгээр сэтгэл түгших нь хэвийн бөгөөд өөрийгөө тайвшруулж, мэдрэмжээ эрүүл аргаар зохицуулж удирдаж сурсанаар олон төрлийн даваануудыг давж чадах билээ. Сэтгэл түгшилт хэрхэн бидний бие махбод хийгээд оюун санаа, сэтгэл зүйд нөлөөлдөг болон тайвшруулах дасгалуудыг энэ дугаарт ярилцлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутануудын шалгалт, мөн ажлын ярилцлагын өмнө гэрийн нөхцөлд хэрхэн өөрийгөө тайвшруулж шалгалтандаа тайван бэлдэх тухай хэрэгжүүлж болохуйц дасгалуудыг энэ дугаараас сонсоорой. Зөвлөмж: Насанд хүрэгсэд хүүхдүүддээ эдгээр дасгалыг зааж өгөөрэй. Хамтдаа сонсож цуг хийгээд үзээрэй. #ТайвшруулахДасгал #СэтгэлТүгшилт #ШалгалтандБэлдэх #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #Grounding #EmotionalRegulations #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons
Амьдралд тохиож буй аливаа үйл явдлуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэл байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлгээ, хандлагад нөлөөлдөг үү? Эерэг бодлыг бид төлөвшүүлж чадвал өөрийн зан авирт өөрчлөлтийг бий болгох боломжтой. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ЭерэгБодол #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #Positivethoughts #PositiveAttitude #PleasantThoughts #Unlearning #Psychoeducation #сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Талархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Талархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #GreenBalloon #Psychoeducation #Gratitude #AppreciationOfLife #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг
Энэ оны сүүлийн дугаартаа бид өмнөх сэдвийн үргэлжлэл болгож нарциссист гэр бүлийн гишүүд болон найзууддаа хэрхэн туслах тухай ярилцлаа. #Нарциссист #НарциссистХарилцаа #Сэтгэлзүйнтусламж #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Нарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой. #Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Өнгөрсөнөө үгүйсгэхгээр харилцан хүндэтгэлтэй ИТГЭЛ дүүрэн хил хязгаараа өөр өөрийнхөөрөө баримтлаж эрүүл энэрэнгүйгээр харилцаагаа хадгалах тухай бид энэ дугаартаа ярилцлаа. Бид туулсан амьдрал өөр ч хосын харилцаандаа өнгөрсөнд мэдэрсэн шарх, шийдээгүй асуудалтайгаа орж ирэх нь мэдээж хэвийн юм. Гэхдээ бид хэвийн гээд бие биенээ хүндлэхгүй, орон зай, хил хязгаараа умартан харилцан гомдоож үл ойшоож харилцаан дахь асуудлаа хүндэрүүлсээр байх уу. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ХосынХарилцаа #Сэтгэцийнгэмтэл #СэтгэлзүйнШарх #ЭрүүлХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #ШархааОйлгохуй #ЗүрхээСонс #TraumaInformedRelationship #Healing #TraumaInformedPartnership #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
Хосын эрүүл бус харилцааны шинж тэмдэгүүдийн талаар мэдэх үү? Хэдий та хамтрагчдаа хайртай ч эвгүй тухгүй санагдаж байна уу? Харилцааны асуудлаа хэрхэн шийддэг вэ, гарах гарц хайхгүйгээр нэгнээ буруутган өөлдөг үү? гэх мэт Хосын эрүүл бус харилцаа тухай энэ дугаараас сонсоорой. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ЭрүүлБусХарилцаа #ТухгүйХарилцаа #ТоксикХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #ToxicRelationship #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Хүн амын дийлэнх нь амьдралын аль нэг үедээ сэтгэл зүйн шархийг мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Туулсан сэтгэл зүйн шарх бүрд хэрхэн сэтгэлийн хаттай байж сэтгэл зүйн сайн сайхан байдлаа тордож амьдралын чанараа дээшлүүлэх тухай энэ дугаараас сонсоорой. Энэ дугаартаа нэгэн сонсогчийг зочноор урьж сэтгэл зүйн илаарьших, эдгэрлийн үйл явцыг хэрхэн туршиж байгаа тухай ярилцлаа. Зарим шархыг бид танин мэдэж эрүүлээр даван туулдаг бол ихэнхдээ мэддэггүй өнгөрөх нь бий.Хүн бүрийн туршлага өөр тул таны сонсогч таны ч бодол, мэдрэмж өөр байж болно. Та ганцаараа биш шүү. #СэтгэлзүйнШарх #СэтгэцийнГэмтэл #Илааршил #ЭдгэрэлийнҮйлЯвц #Сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #PsychologicalWound #Trauma #HealingProcess #Psychoeducation #GreenBalloon
Сэтгэл зүйн шарх, өвдөлтийг амьдралын аль нэг хэсэгт бид мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Бид тухайн болсон үйл явдалаас үүдэлтэй мэдрэмж, мэдэрхүйнүүдээс зайлсхийж, хав дарж, нууж, эсвэл зугатааж байна уу? Тэдгээр бодол, мэдрэмж, мэдэрхүйнүүдтэй хэрхэн хамт байх вэ - дэндүү их өвчинтэй байна уу? Илаарших үйл явцыг эхлүүлэхгүй байхын хор уршиг нь хувь хүн болоод харилцаануудад хэрхэн нөлөөлж амьдралын чанарт өөрчлөгддөг, илааршилыг хэрхэн эхлүүлж болох тухай энэ дугаарт ярилцлаа. Илааршил гэдэг нь шулуун дардан замаар явагддаг аялал биш бөгөөд байнга өсөх хэмнэлээр явагддаггүй. Харин хүн бүрийн илааршилийн аялал өөр байх ба аян замын явцад төрөл бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдтэй тааралдаж, танилцаж нөхөрлөж болно. Тэдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээс улбаалан 1 алхам хойшоо ухарч 2 алхам урагшилж бас болно. Үйл явцын ухаралт нь таны илааршилийн нэг хэсэг нь юм шүү. #GreenBalloon #Psychoeducation #HealingProcess #TraumaInformed #SelfAwareness #SelfAcceptance #Mindfulness #HereAndNow #Илаарших #СэтгэлзүйнШарх #АмьдралынТуршлага #Resilience #СэтгэлийнХат #СэтгэлзүйнБоловсрол #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрхүй #ОдооЦагт #ӨөрийгөөМэдрэх #НогоонБөмбөлөг
Бид өнгөрсөн үйл явдал, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хэрхэн өнгөрсөнтэйгээ урагшилан амьдрах вэ? Өөрийгөө уучлах нь үйл явц бөгөөд тийм ч амархан санасанаар болчихдоггүй билээ. Олон хүчин зүйлс өөрийгөө уучлах үйл явцад нөлөөлнө. Бид яагаад өөрийгөө уучилж чаддаггүй, үүнд нөлөөлөх хүчин зүйлс хийгээд хэрхэн уучилж сурах тухай дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөУучлах #IntrapersonalRelationship #АмьдралынТуршлага #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрөхүй #ӨөрийгөөСонсохуй #SelfForgivness #LivedExperiences #SelfAwareness #SelfAcceptance #Psychoeducation #СэтгэлЗүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon
Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид Унгар улсад ажиллаж буй Биохимич Е.Нямсүрэнг урьж дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг, яагаад хийх хэрэгтэй байдаг, сунгалтын дасгал хийх нь хүний биед ямар тустай болох талаар ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ДасгалХөдөлгөөн #Сэтгэлзүйнболовсрол #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид сургуулийн Сэтгэл зүйч Т.Дариймааг урьж өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, дарамт гэж юу болох, эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн хүүхдээ дээрэлхэлт, дарамтад өртөж буйг таних, ойлгож, дэмжих талаар анхан шатны сэтгэл зүйн боловсрол олгох зөвлөмжүүдийг багтаан ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ҮеТэнгийнДээрэлхэлт #Сэтгэлзүйнболовсрол #Bullying #PeerPressure #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
loading
Comments (1)

Khulan 6-11

Ymarch shiidelgui olon sedevruu usersen podcast bn. Arai practical ym huleej blaa.

Sep 8th
Reply