ИТГЭЛИЙН АМЬДРАЛЫН ҮЕ ШАТУУД - Хэсэг 1
Update: 2025-10-11
Description
Бяцхан хүүхэд эхээс мэндлээд эхэндээ эцэг эхээсээ бүрэн хамааралтай байдаг. Харин өсч том болохын хэрээр өөрөө бага багаар үүрэг хариуцлага үүрч эхэлдэг. Эцэст нь цаг нь болоход өөрийгөө бүрэн хариуцах хэмжээнд хүрдэг. Үүний дараа тэр хүн өөрийнхөө амьдралыг авч яваад зогсохгүй үр хүүхдээ асарч тэтгэх чадварт суралцах ёстой болдог. Тэгвэл бидний сүнслэг өсөлтөд ч мөн үүнтэй адил төстэй үйл явц өрнөдөг.
Бид Христэд итгэснийхээ дараа эхэндээ Бурханы гэр бүл дэх нялх хүүхэд мэт байдаг. Өөрөөр хэлбэл Библийн үнэнийг ойлгож мэдэх тал дээр бусдаас бүрэн хараат байдаг. Харин цаг өнгөрөх хэрээр бид бага багаар сүнслэг зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж, Ариун Сүнсний удирдамжаар алхаж эхэлдэг. Ийнхүү яван явсаар итгэлийн хувьд биеэ дааж бусад итгэгчдэд зааварчлан, бусад итгэгчдийг итгэлээр өсөхөд нь тусалж эхэлдэг.
Тэгвэл та өнөөдөр Христитгэлийн амьдралын хөгжлийн ямар үе шатан дээрээ явж байна вэ? Хамтдаа үүнийг олж мэдэцгээе.

Comments
In Channel