#36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II
Description
"Өөрийгөө л мэдээд авчих,
Тэгж гэмээнэ,
Өөрийгөө мэддэггүй хүмүүсээр
Өвтгүүлдэггүй болно"
-Ц.Дэлгэрмаа
Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.
Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.
Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!
Ашигласан хөгжим:
Ane Brun - No Reason To Cry
Prelude - Toshifumi Hinata
Тэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох бол
Намайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.
Үргэлж <3