#58 Mongolians in Australia Podcast #58: Сидней хотоос Үл хөдлөхийн борлуулалт, худалдааны ахлах зөвлөх (Seniort Property Consultant) Б.Уранчимэг (Anna)
Description
Mongolians in Australia Podcast 58 дах дугаар. Энэ дугаараар Сидней хотын Үл хөдлөх зуучлалын агентлагт Үл хөдлөхийн борлуулалт, худалдааны ахлах зөвлөх (Senior Property Consultant)-р ажилладаг нэгэн мундаг Монгол бүсгүй Бямбажавын Уранчимэг (Anna) орж байна. Тэрээр 2018 онд гэр бүлээрээ Австралид ирж байсан ба 2022 онд “Charles Sturt” их сургуулийн “Засаглалын менежмент болон маркетинг” мэргэжилээр Магистар зэрэг хамгаалсан . Энэ дугаараар бид хоёр Австралид тэр дундаа Сидней хотод ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хэрхэн өөрсдийн гэсэн орон сууцаа худалдан авах, хэрхэн зөв хөрөнгө оруулалт хийх, мөн түүнчлэн хэрхэн залуу гэр бүлүүд маань анхны гал голомтоо бадраах орон байртай болох вэ гэх мэт үл хөдөлөхийн талаар ярилцах болно.




