ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #4 Муутай нөхөрлөвөл могойн хор
Update: 2023-01-26
Description
Эрүүл саруул, баян чинээлэг амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүсийг бахдан биширдэг энэ дэлхий дээр бид энэ шалгуурт тэнцэж нийцэхгүй хүмүүсийг тэр бүр анзаараад байдаггүй шүү дээ. Бүх л түүхийн туршид нийгмээсээ гадуурхагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүс байсаар ирсэн. Гэр бүлийнхээ гарал угсаа, өвчин зовлон, амьдралдаа гаргасан буруу шийдвэрүүд зэрэг олон шалтгааны улмаас тэд нийгэмдээ гадуурхагдаж, бусдад шоовдорлогдсон байдаг. Ийм байдалд орсон хүмүүсийн хувьд “Бурхан намайг мартчихсан юм биш үү” гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь лавтай. Тэгвэл өнөөдөр та бидний үзэх “Хулгайч Араадын түүх” хэмээх энэхүү радио жүжиг асуултын хариултыг өгөх болно. Библийн Лук 23 бүлгээс сэдэвлэсэн “Муутай нөхөрлөвөл могойн хор” хэмээх ангийг сонсъё.
Comments
In Channel