Бизнесээ Маркетлахаас Өмнө Мэдэх Зүйлүүд
Description
Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
Бизнесээ маркетласнаар бизнесруугаа трафик татаж эхлэнэ. Сайн маркетлаж чадвал их хэмжээний трафик татна. Жишээлбэл вэбсайтруугаа, сошиал медианууд руугаа трафик татна. Өөрөөр хэлбэл хүмүүс таны вэбсайт руу, сошиал медианууд руу чинь орох болно. Эдгээр хүмүүс таны боломжит худалдан авагчид байна гэсэн үг. Та эдгээр боломжит худалдан авагчдыгаа худалдан авагч болгож чадах уу? Болгохын тулд дараахь 4 дээр анхаараарай.
1. Хамгийн түрүүнд Бизнесээ маркетлаж эхлэхээс өмнө өөрийнхөө бизнес брэндийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл брэнд гэдэг маань зөвхөн бизнесийн нэр, лого биш таны бизнес брэндийн үнэ цэн, уриа мөн хүмүүс таны бизнестэй холбоо барихад ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ, үйлчлүүлэгч худалдан авагчид болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байна вэ, хэрхэн харагдаж байна вэ, таны бизнесийн дуу хоолой, стори, мэссэж гэх мэт зүйлүүдийг хэрхэн түгээж байгаагаас хамаарагдана. Таны бизнесийг аль ч талаас нь харсан дуу хоолойгоо нэг янзын, ижилхэн, тууштай түгээж байж жинхэнэ брэнд үүснэ. Жишээлбэл вэбсайт дээрээ нэг янзаар, твитер дээр нэг янзаар, тик ток дээр нэг янз байвал хүмүүст эргэлзээ үүсгэх болно.
2. Бизнесийнхээ вэбсайтыг хэрэглэгчдийн өмнөөс бодож бүтээх нь чухал байдаг. Интернэт дээр явж байгаа хүмүүс вэбсайтуудаар ороод ороод гараад явдаг. Нэг вэбсайт дээр удаад л, бүгдийг хайгаад л, мэдээд л аан энд дарахаар бүтээгдэхүүнүүд гарч ирдэг юм байна энд дарахаар контентууд байдаг юм байна, цахим мэдээлэлд бүртгүүлэх нүх нь хаана байна гэж хайгаад байдаггүй. Орлоо үзлээ нүдэнд тусахаар юм байвал харна үгүй бол шууд гараад явдаг. Тиймээс хэрэглэгч таны вэбсайтруу орохоор та хэрэглэгчдийг юу уншаасай гэж хүсч байна вэ, юу хараасай гэж хүсч байна вэ, товчхон хэлэхэд юу хийлгүүлэх хүсэлтэй байна тэр бүгдийгээ энгийнээр тавьж өгнө. Мөн хүн ороод хэрэглэхэд амархан, дэндүү нуршуу биш товч буюу тодорхой ашиглахад амарханаар бүх зүйлээ байрлуулна гэсэн үг. Жоохон хэг ёг үүсэхэд хүн шууд гараад дараагийн сайтруу ордог гэдгийг мэдэх нь зүйтэй.
Хэрвээ та вэбсайтаараа дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зардаг бол төлбөр хийхэд амархан ойлгомжтой болгох нь чухал. Үгүй бол за дараа орж ирээд худалдан авья гээд гараад явдаг. Гараад явсан бол буцаж орох нь бас ховор. Тиймээс гүүглийн эсвэл өөр аль нэг analytic -ийг хэрэглэж, өдөрт хичнээн хүн вэбсайтруу орж байна, хичнээн хүн бүртгүүлж байна, хүмүүс хэр удаан вэбсайт дээр чинь байна вэ, вэбсайтны чинь аль хуудас илүү сайн эсвэл муу байна вэ гэдгээ харж дүгнэж цэгнэж, засч байх нь зүйтэй. Хэрвээ хүмүүс таны вэбсайтруу ороод 30 секунд хүрэхгүй шууд гараад явж байгаа бол таны вэбсайт хэрэглэгчдэд огт таалагдахгүй байна гэж ойлгож болно. Дэлгэрэнгүйг https://shorturl.at/dsNY4