DiscoverХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн ХамтКонтент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ
Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ

Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ

Update: 2024-01-15
Share

Description

Надруу Мэссэж Бичээрэй!

Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.

1. Трафик сургалтХэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

3. БЯСАЛГАЛАмжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ

Онлайн энтрепренёрууд контент их бүтээдэг. Гэхдээ бусдаас ялгарах контент бүтээж чадаж байна уу? Түүнээсээ үр дүнгээ үзэж байна уу? Зарим нь тийм, зарим нь үгүй. Бүтээж байгаа контентууд янз янз байна. Жишээлбэл: хэрхэн яаж гэдэгт хариу өгөх, асуудал шийдэхэд туслах, зөвлөгөө өгөх, мэдлэг өгөх, мэдээлэл өгөх зэрэг контентууд байж болно. Гэвч бүтээсэн контентууд нь тэр болгон олон хүнд хүрдэггүй. Хүрсэн ч бизнест нь ач тусаа өгдөггүй. Яагаад? Үүнд шалтгаан бий. Тиймээс өнөөдөр би энэ тухай ярих хүсэлтэй байна. Үүнд би 4 зүйлийг оруулж байна.

Бизнес брэндийн дуу хоолой, мэссэж тэр чигтээ контент байдаг. Сошиал медиа дээр бичиж, гаргаж байгаа постууд, ютюб бичлэгүүд, вэбинар, challenge- нууд, имэйлүүд, вэбсайт дээр оруулж буй мэдээллүүд, аливаа бүтээгдэхүүнийг зарж байгаа funnel буюу маркетингийн юүлүүр бүгд контент гэж ойлгож болно. 

Хэрвээ та контентоо зөв бичиж байгаа бол таны борлуулалтын 70 хувийг хийж чадна. Онлайн энтрепренёр хүн бүр контент бүтээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Жишээлбэл: Хэрвээ та фитнес дасгалжуулагч тэгээд хэрхэн яаж жин хасах вэ тухай контент бүтээж байгаа бол та ганцаараа биш хэрхэн яаж жин хасах тухай контентийг бүх л фитнесийн дасгалжуулагчууд бүтээж байгаа. Жин хэрхэн яаж хасах вэ гэдгийг ер нь бол хүн бүр мэднэ. Та ч мэднэ, би ч мэднэ. Юу вэ гэвэл ерөнхийдөө дасгал хийнэ, хоолоо зохицуулна. Тэгхээр бүгд мэдэж байхад яагаад хүмүүс заавал аль нэг дасгалжуулагч, influencer-үүдийг дагадаг вэ. Онлайнд маш олон дасгалжуулагчууд байгаа. Дасгалжуулагчууд бүгдээрээ бараг ижилхэн юм ярьж ижилхэн шахуу дасгалууд оруулдаг. Гэвч хүмүүс бүгдийг нь дагадгүй. Заримыг нь дагаад заримыг нь дагадгүй. Яг ижилхэн шахуу контент байхад заримыг нь уншаад зармыг нь уншдаггүй. Зарим нь амжилттай зарим нь амжилттай байж чаддаггүй. 

Тэгхээр 2 асуулт гарч ирж байна:
1. Ижилхэн шахуу контент бүтээгээд байхад яагаад зарим нь амжилттай зарим нь амжилтгүй байна вэ? 
2. Яагаад зарим нь мөнгө хийж чадаад зарим нь чадахгүй байна вэ?

Яагаад гэдгийг одоо хэлье: Амжилттай байгаа хүмүүс бусдаас илүү сайн эсвэл илүү их контент бүтээсэн учраас амжилттай байгаа юм биш. Өөрөөр хэлбэл зөвхөн сайн контент бүтээгээд амжилттай болохгүй. Их хэмжээний контент бүтээгээд бас амжилттай болохгүй.

1. Тэд хүмүүстэй илүү дотно харьцаа үүсгэж чадсан, хүмүүсийн асуудлыг ойлгож чадсан, тэдний бусдад хүргэж буй мэссэж таалагдсан гэх мэт зүйлүүдээс шалтгаалдаг. Гэвч эдгээр зүйлүүд нь хүний нүдэнд харагдаад байдаггүй. 

Тийм учраас зөвхөн контент бүтээх дээр биш тэр бусад нүдэнд үл үзэгдэх зүйлүүдээ сайн хийх хэрэгтэй. Та юуны төлөө зогсдог вэ, та хүмүүст юугаараа танигдмаар байна вэ, хүмүүсийн яг ямар асуудлыг шийдэж чадах вэ, таныг дагаж байгаа хүмүүстэй хэрхэн дотно харьцаа үүсгэх вэ тэр бүгд

Comments 
In Channel
loading
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ

Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ

Uka Tumur