Unsick podcast #6. Кофег зөв зохистой хэрэглэвэл элэгний хавдар, хатуурал зэрэг эмгэгээс урьдчилан сэргийлэх төдийгүй сайнаар нөлөөлдөг
Description
Нийслэлчүүд бидний өдөр тутмын хэрэглээний нэг бол яах аргагүй кофе болжээ. Кофе бол кафейн, антиоксидант, дитерпене зэрэг 1000 гаруй биологийн идэвхтэй бодис агуулсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн юм. Тэгэхээр кофе нь хүний биеийн эрүүл мэндэд зарим талаараа ашигтай, зарим талаараа сөрөг нөлөөтэй байдаг. Эрүүл мэндэд ашигтай тал нь цөсний чулуу үүсэлтийг бууруулах, чихрийн шижин өвчинд сайн нөлөөлөх, сэтгэл гутралыг багасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг боловч хамгийн сайн нөлөөг элгэнд үзүүлдэг. Тухайлбал, элэгний хавдар, хатуурал үүсэхээс урьдчилан сэргийлэх, элэгний өөхлөлтийг бууруулах үйлдэл нь олон төрлийн судалгаагаар баттай нотлогдсон байна. Яагаад гэвэл хүчирхэг антиоксидант, эс хамгаалах бодисыг агуулах учраас элэгний эсийн задралыг багасгах, эсийг хамгаалах үйлдэл үзүүлсэнээр элэгний хавдар, хатуурлаас урьдчилан сэргийлдэг байна. Энэ удаагийн дугаараар бид томоохон судалгааг нэгтгэсэн кофены хэрэглээ ба эрүүл мэнд сэдэвтэй мета-анализ судалгааг сонгон авч ярилцлаа. Кофе эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг бидний подкастаар дэлгэрүүлж сонсоорой.
Apple podcast: https://apple.co/2PETmAJ
Google podcast: shorturl.at/kDRZ6